Wednesday, July 18, 2012

Англи хэлээ гэж

Миний хувьд ёстой сурдаггүй хэдэн юмны нэг нь "Англи хэл" юмдаа. Бүр арван жилд байхаасаа л заалгаж эхэлсэн , оюутан байхдаа ч заалгасан. Нилээн хэдэн жил заалгалаа сурдаггүй дээ. Харин "Жэт" англи хэлний курст анхан шатны сургалтанд суусан чинь нилээн дөртэй болдог юм байна. Өгүүлбэрийг бүтэц интэрээ овоо ойлгоод ирдэг байна шүү. Гэтэл манай арван жил, их, дээд сургуулиудад англи хэл заана гэж элгэн юм болхиймаа.  Юу юугаа ч мэдэхгүй байгаа хүнд чинь шууд л дунд шатнаас нь заагаад хаячих юм. Уг нь их, дээд сургуулиудад англи хэлийг заахдаа оюутнуудаа түвшин түвшингээр нь ангилаад түвшинд нь тохирсон сургалт явуулбал илүү үр дүнтэй баймаар юм. Одоо нэгэнт өнгөрсөн гээд хаячихаж болохгүй болхоор  бусдын англи хэл сурсан аргуудаас хэрэглэж үзхээр шийдлээ. Өнөөдрөөс эхлээд 2 өдөрт нэг орчуулга хийж байхаар боллоо. Ингэвэл ядаж шинэ үг ч сураад авчихна бас орчуулга хийх чадвар маань ч сайжирч магадгүй гэж бодлоо. 

No comments:

Post a Comment