Яах гэж бассейнд явав даа гэж халаглаж байснаа бодвол одоо ч хамаагүй дээр боллоо шүү. Уснаас айх айдас маань багасаж байгаа юм шиг байна. Одоохондоо сайн сэлж чадахгүй байгаа ч гэсэн бассейн дотроо байх дуртай болчихлоо. Яваандаа улам сайн сэлдэг болно гэж найдаж байна.
Thursday, August 30, 2012
Wednesday, August 15, 2012
Хэлний курст бүртгүүллээ
Бие дааж англи хэлээ сайжруулах санаатай богино хэмжээний англи өгүүллэгүүдийг орчуулдаад байсан чинь бас бага зэргийн ахиц гарч байнаа. Шинэ шинэ үгүүд тогтоож аваад хуучин мэддэг байсан зүйлүүд маань ч сэргээд. Гэхдээ энэ маягаараа удаан яваад дэмий гэж бодлоо тийм болхоор англи хэлний курст суусан нь дээр юм байна.
Усанд сэлэх чинь тийм амар зүйл биш юм байна
Эрүүл мэнд болоод бие бялдрын хөгжил гээд аль алинд нь тустай спорт гэдэг утгаараа бассейнд явахаар болвоо. Эхний өдөр очоод хүзүүгээр татсан усанд ороод зогссон чинь санасныг бодоход гайгүй шүү/ бассейн нь ашгүй гүн биш юм/. Тэгээд халаалт маягын гэх юмуу даа хэдэн дасгал хийлээ. Амьсгалын дасгал, хөвөх интэр гээд эд нар нь ч амархан байсан тул амархан сурчихлаа. За тэгээд сэлж эхэлтэл бүх юм эсэргээр эргэвээ кккк. Усруу толгойгоо хийгээд жоохон удхаар л сандраад баахан ус залгих юм. Бассейны нэг буланд л хөөрхийлөлтэй амьтан үе үе жоохон шумбах маягтай толгойгоо усанд хийчээд л гарч ирж зогссон шиг л өдрийг өнгрөөх юм. Бассейны дунд хэсэгрүү явах гэхээр л хамаг бие арзас хийгээд явчих юм. Усанд сэлнэ гэдэг чинь тийм амар зүйл биш юм байна шүү. Бассейнд байгаа хүмүүсийг харахад над шиг паанигтаж байгаа хүн алгаа. Сүүлдээ ер нь хэрэггүй бассейнд явж өөрийгөө зовоож байна даа ч гэж бодох юм. Ямар ч байсан бассейны сургалтын хугацаагаа дуусгахыг л бодно доо. Тэгэхэд нэг юм сэлж сурах байлгүй л гэж бодох юм.
Wednesday, August 8, 2012
Спортоор хичээллэх хэрэгтэй юм байна
Хүн ер нь ямар нэг спортоор заавал хичээллэж байх хэрэгтэй юм шиг байна. Миний хувьд гэвэл хичээллэдэг спорт юу ч байхгүй. Яахав хааяадаа найзуудтайгаа заал авна, ширээний теннис тоглоно. Үүнийгээ спортоор хичээллэдэг гэж хэлээд юу гэхэв дээ. Одоо бүр энэ хоёроороо оролдхоо ч байлаа. Найзуудтайгаа уулзах болгондоо "counter , dota" тоглоно. Одоо үед компьютер дээр суухгүй ажил гэж бараг байхгүй. Компьютер гээч зүйл дээр нэг суучих юм бол босоход ч хэцүүхэн дээ. Хэт удаан компьютерийн ард суухаар бие сульдаад жоохон тиймэрхүү байдгын. Тийм болхоор биеийнхээ чилээг гаргах үүднээс ямар нэг спортоор хичээллэж байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авлаа. Одооноос эхлээд төрөл бүрийн спортоор хичээллэж байхыг бодноо. Эхний ээлжинд усанд сэлж сурах.
Monday, August 6, 2012
Хэд хоног орчуулга хийж чадсангүй
Энэ жил сүхбаатар аймгийн 70 жил, Алтан овооны тахилга гээд давхар баяр тохиолдсон учир гэр бүлийнхэнтэйгээ хамт Сүхбаатар аймаг яваад ирлээ. Аав ээжийн минь төрсөн нутаг үнэхээр сайхан байлаа. Хаашаа ч харсан цэлийсэн уудам тал нутаг боловч "Алтан овоо, шилийн богд, ганга нуур, оргихийн булаг, зэгст нуур" гээд тоочоод байвал үзэж харах зүйл их. Бороо хур ихтэй жил байсан болхоор зунжлаг бол бүр янзтай байлаа.
За ингээд миний орчуулгаа тасалдуулсны минь шалтгаан энэ. 4 орчуулга хийсний дараа бас нэгэн дүгнэлт гарч ирлээ. Компьютер дээрээ шууд орчуулга хийх нь буруу юм шиг санагдлаа. Ялангуяа онлайн толь бичиг ашиглаад байхаар үгээ цээжлэхгүй байх муу талтай юм шиг байна. Тийм болхоор орчуулгаа цаасан дээр хийгээд дууссан хойноо компьютер оруулах нь зөв гэж шийдэв.
Subscribe to:
Posts (Atom)