Sunday, January 15, 2012

Change apache port in XAMPP

XAMPP -г ашиглаж байхад зарим үед apache-г ажиллуулахад port-80-г ашиглаж байна гэсэн мэдээлэл гарч apache-г ажиллуулах боломжгүй байдаг. Энэ үед apache-н port-г өөрчилснөөр энэ асуудлаас зайлсхийх боломжтой. 

1. "c:\xampp\apache\conf\httpd.conf" -г нээ
2. "Listen 80" гэсэн мөрийг олоод 80 гэсэн тоог өөрчлөөд хадгал , жишээлбэл : 1234
3. Apache-г restart хийх

Вэб бровзер дээрээ "LOCALHOST : таны-өөрчилсөн-порт". Миний хувьд портыг 1234 гэж өөрчилсөн тул "localhost : 1234" гэж ажилуулна. 

Thursday, January 5, 2012

C# ашиглаад file, folder-н permission-г яаж өөрчлөх вэ?

"C:/Program files" фолдерт хуулагдсан фолдер болон файлын permission-г яаж өөрчилдгийн болоо. Бүтэн нэг өдөр нухлаа олигтой зүйл олддоггүй. Ядаж байхад facebook-н tetris тоглосоор байгаад хамаг цагаа алдчихлаа. Уг нь энийг олчихвол их хэрэг байнаа.

Monday, January 2, 2012

C# дээр хийсэн аппликейшнээ SETUP болгох

"Visual studio 2010 express" дээр програмаа хийчээд  SETUP болгох гэсэн чинь нэг л болж өгдөггүй шүү, "Visual Studio 2010 Ultimate"-г татаж авч байж сая нэг юм setup-аа бэлдэж авлаа. C#-ийн талаар чимх чимх мэдлэг олж авсаар л байна.

Tuesday, December 27, 2011

SQL Server-г дотоод сүлжээнд холбож ашиглах

C# дээр нэг бүртгэлийн програм хийсэн чинь заавал сүлжээнд холбож ажиллах шаардлагатай болоод яаж холбодог талаар нь доорхи мэдээллийг олов. Би C# дээр өмнө нь ажиллаж байгаагүй болхоор мэддэг хүнд нь бол миний бичиж байгаа зүйлүүд инээдтэй л санагдах байх гэхдээ мэддэггүй нэгэнд нь хэрэг болж магадгүй гэж бодлоо. 


http://blog.sqlauthority.com/2009/05/21/sql-server-fix-error-provider-named-pipes-provider-error-40-could-not-open-a-connection-to-sql-server-microsoft-sql-server-error/


google-ээс хайсан чинь энэ линкэн дээр миний хайж байсан зүйл яг байж байдаг байна шүү. GOOGLE гэж нэг буянтай зүйл байнаа.