Friday, August 9, 2013

Laptop-с wifi цацах

Virtual WiFi Router гэж нэг програм оллоо. Энэ нь өөрийн интернэтэд холбогдсон комьютероосоо WiFi цацдаг юм байна. Үүнтэй ижил олон про байдаг ч гэсэн энэ нь ашиглахад хялбар санагдлаа.


Эх сурвалж : http://www.techyleakz.com/share-pc-or-laptop-internet-connection-to-android-mobile-via-wifi/

Monday, April 29, 2013

Multiple virtual host on xampp


1. Create the virtual host entries

Go to folder "C:\xampp\apache\conf". Then search the follow line "Include conf/extra/httpd-vhosts.conf" and if it has # symbol in front of it. Remove the #symbol.

X:\<path to your xampp installation>\apache\conf\extra\httpd-vhosts.conf

Saturday, April 6, 2013

Rotate a Video 90 degrees with VLC


Have you ever captured video with your cell phone or camcorder only to discover when you play it back on your computer that the video is rotated 90 degrees? Or maybe you shot it that way on purpose because you preferred portrait style to a landscape view? Before you go straining your neck or flipping your monitor on it’s side to watch your video, we’ll show you a few easier methods.
If you simply want to rotate the video while you watch it, we’ll show you how to accomplish that with VLC Media Player. If you want to convert the video so it is rotated permanently, we’ll show you how to do that with Windows Live Movie Maker and output your video as a WMV file.
Rotate and Watch a Video in VLC
Download, install, and run VLC Media Player. (See download link below)

sshot-12

Дорны зурхай - Аргын цаг

1
Хулгана цаг
23 40 - 01 40
2
Үхэр цаг
0140  - 03 40
3
Бар цаг  
03 40 - 05 40
4
Туулай цаг
05 40 - 07 40
5
Луу цаг  
07 40 - 09 40
6
Могой цаг 
09 40 - 11 40
7
Морин цаг   
11 40 - 13 40
8
Хонь цаг 
13 40 - 15 40
9
Бич цаг
15 40 - 17 40
10
Тахиа цаг 
17 40 - 19 40
11
Нохой цаг 
19 40 - 21 40
12
Гахай цаг 
21 40 - 23 40

Thursday, April 4, 2013

Drinking water at the correct time Maximizes its effectiveness on the Human body.


1 glass of water after waking up – helps activate internal organs
1 glass of water 30 minutes before a meal -helps digestion
1glass of water before taking a bath – helps lower blood pressure
1 glass of water before going to bed – avoids stroke or heart attack

Wednesday, March 20, 2013

php substr utf 8 problem

$var = "substr() функцийг ашиглахаар өгүүлбэрийн төгсгөлд хар тэмдэглэгээ үүсээд ядаргаа болоод байдаг. Үүнийг шийдэх арга нь. ";

$foo = mb_substr($string,0,142, "utf-8");

Дараа хэрэг болхоороо нэтээс хайх шаардлаггүйгээр шууд харах боломжтой байхын тулд ийм энгийн зүйлүүдийг бичиж хадгалж байгаа болно.  

Monday, December 24, 2012

Олон сонголттой хариултын үр дүнг үзэх (Mulitplse response)

SPSS-ыг анх удаа ашиглаж үзэж байна. Сураад авахад хэрэгтэй л юм. 

Олон сонголттой хариултын үр дүнг дараах байдлаар үздэг юм байна. Одоогоор сурч авсан анхны арга маань энэ, өөр ямар нэгэн арга бодвол байдаг л биз. 

Жишээ : 

Асуулт : Та аль кино театраар үйлчлүүлдэг вэ ? 
  1. Өргөө
  2. Тэнгис
  3. Соёмбо
1. SPSS өгөгдлөө оруулахдаа [ Q1_1, Q1_2, Q1_3 ] гэж 3 асуулт болгож оруулна. Энэ 3 асуултынхаа хариулт дээр Тэнгис, Өргөө, Соёмбо гэсэн 3 хариултыг тус бүр дээр нь оруулж өгнө. 

2. [ Analyze -> Multiple response -> Define Variable Sets ]

3. Variable In Set хэсэгт [ Q1_1, Q1_2, Q1_3 ] -г сонгож өгнө. Dichotomies-г сонгоод [Counted Value = 1] . Name, Label хэсэгт нэр өгөөд ADD товчийг дарна. 

4. [ Analyze -> Multiple response -> Frequences ] , Эндээс саяны оруулсан утгаа сонгож Table(s) for хэсэгт оруулаад шууд OK. 


Wednesday, December 5, 2012

"ActiveX Control"-г enable болгох

"ActiveX Control"-г enable болгох.

http://technet.microsoft.com/en-us/library/dd631688(v=ws.10).aspx

Thursday, November 15, 2012

Movie Maker 2.6 дээр хийсэн бичлгээ HD хэлбэрээр хадгалах

Богино хэмжээний бичлэг хийх шаардлага гархаар нь айхтар мэргэжлийн хүн биш болхоор хялбарыг нь бодоод Movie Maker дээр хийчихлээ. Тэгсэн чинь бичлэгийн чанар арай бишээ. Ашгүй харин үүнийг нь засах боломжтой байдаг юм байна.

Заавар :
  1. Интернэтээс HD plugins for movie maker 2.6 гээд хайхаар ".PRX" өргөтгөлтэй файл байгаа
  2. C:/Program files/Movie maker/Shared гэсэн фолдерт Profile гэсэн фолдер үүсгээд дээрх татаж авсан файлуудаа хуулна. 
  3. Movie Maker -ээ нээгээд бэлдсэн бичлэгээ хадгалахдаа Movie settings хэсэгт байрших Other settings-ээс WMV-HD гэсэн сонголтуудаас өөрт тохирохоо сонгоно. 




Tuesday, September 25, 2012

www.scribd.com-оос файл үнэгүйгээр файл татах

Зарим PDF файлуудыг энэ сайтан дээр шэрилчихсэн байх юм. Татах гэхээр заавал бүртгүүлсэн байх хэрэгтэй байдаг. youtube дээр энэ сайтаас үнэгүйгээр файлаа татаж авах бичлэг байхаар нь оруулчихлаа. Дараах линкэн дээр байгаа. 

Thursday, August 30, 2012

Одооноос л усанд сэлэх дуртай болж байна шүү

Яах гэж бассейнд явав даа гэж халаглаж байснаа бодвол одоо ч хамаагүй дээр боллоо шүү. Уснаас айх айдас маань багасаж байгаа юм шиг байна. Одоохондоо сайн сэлж чадахгүй байгаа ч гэсэн бассейн дотроо байх дуртай болчихлоо. Яваандаа улам сайн сэлдэг болно гэж найдаж байна. 

Wednesday, August 15, 2012

Хэлний курст бүртгүүллээ

Бие дааж англи хэлээ сайжруулах санаатай богино хэмжээний англи өгүүллэгүүдийг орчуулдаад байсан чинь бас бага зэргийн ахиц гарч байнаа. Шинэ шинэ үгүүд тогтоож аваад хуучин мэддэг байсан зүйлүүд маань ч сэргээд. Гэхдээ энэ маягаараа удаан яваад дэмий гэж бодлоо тийм болхоор англи хэлний курст суусан нь дээр юм байна. 

Усанд сэлэх чинь тийм амар зүйл биш юм байна

Эрүүл мэнд болоод бие бялдрын хөгжил гээд аль алинд нь тустай спорт гэдэг утгаараа бассейнд явахаар болвоо. Эхний өдөр очоод хүзүүгээр татсан усанд ороод зогссон чинь санасныг бодоход гайгүй шүү/ бассейн нь ашгүй гүн биш юм/. Тэгээд халаалт маягын гэх юмуу даа хэдэн дасгал хийлээ. Амьсгалын дасгал, хөвөх интэр гээд эд нар нь ч амархан байсан тул амархан сурчихлаа. За тэгээд сэлж эхэлтэл бүх юм эсэргээр эргэвээ кккк. Усруу толгойгоо хийгээд жоохон удхаар л сандраад баахан ус залгих юм. Бассейны нэг буланд л хөөрхийлөлтэй амьтан үе үе жоохон шумбах маягтай толгойгоо усанд хийчээд л гарч ирж зогссон шиг л өдрийг өнгрөөх юм. Бассейны дунд хэсэгрүү явах гэхээр л хамаг бие арзас хийгээд явчих юм. Усанд сэлнэ гэдэг чинь тийм амар зүйл биш юм байна шүү. Бассейнд байгаа хүмүүсийг харахад над шиг паанигтаж байгаа хүн алгаа. Сүүлдээ ер нь хэрэггүй бассейнд явж өөрийгөө зовоож байна даа ч гэж бодох юм. Ямар ч байсан бассейны сургалтын хугацаагаа дуусгахыг л бодно доо. Тэгэхэд нэг юм сэлж сурах байлгүй л гэж бодох юм. 

Wednesday, August 8, 2012

Спортоор хичээллэх хэрэгтэй юм байна

Хүн ер нь ямар нэг спортоор заавал хичээллэж байх хэрэгтэй юм шиг байна. Миний хувьд гэвэл хичээллэдэг спорт юу ч байхгүй. Яахав хааяадаа найзуудтайгаа заал авна, ширээний теннис тоглоно. Үүнийгээ спортоор хичээллэдэг гэж хэлээд юу гэхэв дээ. Одоо бүр энэ хоёроороо оролдхоо ч байлаа. Найзуудтайгаа уулзах болгондоо "counter , dota" тоглоно. Одоо үед компьютер дээр суухгүй ажил гэж бараг байхгүй. Компьютер гээч зүйл дээр нэг суучих юм бол босоход ч хэцүүхэн дээ. Хэт удаан компьютерийн ард суухаар бие сульдаад жоохон тиймэрхүү байдгын. Тийм болхоор биеийнхээ чилээг гаргах үүднээс ямар нэг спортоор хичээллэж байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авлаа. Одооноос эхлээд төрөл бүрийн спортоор хичээллэж байхыг бодноо. Эхний ээлжинд усанд сэлж сурах. 

Monday, August 6, 2012

Хэд хоног орчуулга хийж чадсангүй

Энэ жил сүхбаатар аймгийн 70 жил, Алтан овооны тахилга гээд давхар баяр тохиолдсон учир  гэр бүлийнхэнтэйгээ хамт Сүхбаатар аймаг яваад ирлээ. Аав ээжийн минь төрсөн нутаг үнэхээр сайхан байлаа. Хаашаа ч харсан цэлийсэн уудам тал нутаг боловч "Алтан овоо, шилийн богд, ганга нуур, оргихийн булаг, зэгст нуур" гээд тоочоод байвал үзэж харах зүйл их. Бороо хур ихтэй жил байсан болхоор зунжлаг бол бүр янзтай байлаа. 
      За ингээд миний орчуулгаа тасалдуулсны минь шалтгаан энэ. 4 орчуулга хийсний дараа бас нэгэн дүгнэлт гарч ирлээ. Компьютер дээрээ шууд орчуулга хийх нь буруу юм шиг санагдлаа. Ялангуяа онлайн толь бичиг ашиглаад байхаар үгээ цээжлэхгүй байх муу талтай юм шиг байна. Тийм болхоор орчуулгаа цаасан дээр хийгээд дууссан хойноо компьютер оруулах нь зөв гэж шийдэв. 

Monday, July 23, 2012

Орчуулга 4 : The sun and the wind (Нар, Салхи хоёр)


English :
Once The Sun and The Wind happened to have a quarrel. Both of them claimed to be stronger. At last they agreed to have a trial of strength. 

"Here comes a traveller. Let us see who can strip him of his cloak?" said the Sun. 

The Wind agreed and did choose to have the first turn. 

He blew in the hardest possible way. 

As a result, the traveller wrapped his cloak even more tightly around him. 

Then it was the turn of the Sun. At first he shone very gently. The sun went on shining brighter and brighter. The traveller felt hot. 

Before long he took off his cloak and put it in his bag. 

The Wind accepted his defeat. 


Moral : Fury or force cuts no ice where gentleness does the job.


Монголоор :
Нэг удаа нар, салхи хоёр маргалджээ. Тэр хоёр хэн нь илүү хүчтэй вэ гэдэг дээр өрсөлджээ. Сүүлдээ тэр хоёр хүч чадлаа сорихоор тохиролцов.

"Энд жуулчин ирдэг. Хэн нь тэрний нөмрөгийг тайлуулж чадахы үзье" гэж нар хэлжээ.

Салхи зөвшөөрөөд хамгийн эхэнд хийж үзхээр болов.

Тэр хамаг чадлаараа үлээв.

Үр дүнд нь, жуулчин нөмрөгөө биеэ тойруулан илүү чангаар боолоо.

Тэгээд нарны ээлж болов. Тэр эхэндээ алгуурхнаар гэрэлтэв. Нар хурцаар гэрэлтэж эхэллээ. Жуулчин халууцаж байв.

Удалгүй жуулчин нөмрөгөө тайлаад цүнхэндээ хийв.

Салхи ялагдлаа хүлээн зөвшөөрөв.

Moral : Fury or force cuts no ice where gentleness does the job.
   
           
Vocabulary :
Quarrel
Хэрэлдэх, маргалдах
Claim
Өрсөлдөх
Strength
Хүч чадал
Trial
Сорилт, туршилт
Cloak
нөмрөг
Strip
Хуулах, хувцсаа тайлах
Turn
Дараалал, ээлж
Wrap
Боох, ороох
Shine
Гэрэлтэх, гялалзах
Gently
Аажим, алгуур, тайван
brighter
Тунгалаг, хурц
Take off
Тайлах
Before long
Удалгүй
Defeat
Ялагдал, сүйрэл
fury
Уур хилэн
gentleness
Номхон дөлгөөн зан, сайхан сэтгэл, зөөлөн хандах
Moral
сургамж
Cut no ice
Ямар ч нэмэргүй байх, үр дүнгүй байх

Тайлбар : 
Moral буюу сургамж хэсгийг нь уг нь орчуулаад ойлгож байгаа боловч яг гоё монголоор буулгаад бичих гэхээр болж өгөхгүй юм. 

Saturday, July 21, 2012

Орчуулга 3 : Hungry wolf (Өлсгөлөн чоно)


English :
Once, a wolf was very hungry. It looked for food here and there. But it couldn't get any. At last it found a loaf of bread and piece of meat in the hole of a tree. 

The hungry wolf squeezed into the hole. It ate all 
the food. It was a woodcutter's lunch. He was on his way back to the tree to have lunch. But he saw there was no food in the hole, instead, a wolf. 

On seeing the woodcutter, the wolf tried to get out of the hole. But it couldn't. Its tummy was swollen. 

The woodcutter caught the wolf and gave it nice beatings.


Монголоор :
Нэг удаа чоно маш их өлсжээ. Тэрээр энд тэндгүй хоол хайж байлаа. Гэвч тэр ямар нэгэн зүйл олсонгүй. Тэр арай хийж нэг юм модны хонхорхой дотроос талхны зах, хэрчим мах олжээ.

Өлсгөлөн чоно арай хийж модны хонхорхойруу багтжээ. Тэр бүх хоолыг идчихэв. Энэ хоол хүнс нь түлээчний өдрийн хоол байжээ. Түлээчин өдрийн хоолоо идхээр модруу ирж байлаа. Гэвч тэр модны хонхорхойд хоол байхгүй харин оронд нь чоно байхыг харжээ.

Түлээчнийг харж байхад, чоно хонхорхойгоос гарч зугтахыг оролдов. Гэвч тэр чадсангүй. Түүний гэдэс нь пөмбийсөн байсан.

Түлээчин чоныг барьж аваад сайн шиг цохиж авлаа.

Vocabulary :
At last
Арай хийж нэг, удтал хүлээсний эцэст, сүүлдээ
Loaf
Талхны зах
Meat
Мах, хоол
Hole
Нүх, цоорхой, хонхорхой
Squeeze
Арай гэж багтах, чихэх, шахах
Woodcutter
Түлээчин
Get out
Зугтах
Tummy
Гэдэс
Swollen
Хөөсөн, пөмбөгөр